Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр "2021.02.07-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Орхон, Дорноговь аймаг, нийслэлийн дүүргүүдийн салбар лабораторид нийтдээ 12.252 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 50 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ.
Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Ингэснээр нийтдээ 1237 тохиолдол бүртгэгдлээ.
Монгол шир, Наркалогийн эмнэлэг, СХД-ийн худалдааны төв, банк бус санхүүгийн байгууллага, MIXX пицца, гутлын цехтэй холбоотой батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1553 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 30 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2073, боллоо. Үүнээс 1493 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 567 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл
- Маш хүнд 1
- Хүнд 5
- Хүндэвтэр 77
- Хөнгөн 484 хүн байна.
- https://www.facebook.com/watch/live/?v=447552359616815&ref=watch_permalink