Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд, аймгийн салбар лабораторид хоёрдугаар сарын 6-нд нийт 14978 сорьцод шинжилгээ хийхэд 34 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс. Мөн сайн дурын цэгээр шинжилгээ өгсөн хүмүүсийн шинжилгээнээс илэрсэн байна. Сүүлийн 24 цагт БЗД, БГД, СХД-ийн хорооллуудад халдвар бүртгэгдсэн.
- Тодруулбал, шинээр БГД-ийн 5, 8, 12, 29, 22
- БЗД-ийн 5, 21
- Сүхбаатар дүүргийн 9
- СХД-ийн 11, 20, 32, 34, 41
- ХУД-ийн 4, 15, 20 дугаар хороодод халдварын тохиолдол бүртгэгджээ.
- Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1187 болж байна.
- Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
- Дотоодын халдвар 1513 болж байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2023 эдгэрсэн 1463 эмчлэгдэж байгаа 547 байна. Хөнгөн 461, хүндэвтэр 80, хүндэвтэр 5, маш хүнд 1 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна" гэлээ.
https://www.facebook.com/watch/live/?v=249754853429087&ref=watch_permalink&t=0