Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр "2021.02.02-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭҮТ болон Дархан-УУл, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Орхон аймгийн салбар лабораторид нийтдээ 15.897 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 27 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ.
Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Ингэснээр нийтдээ 1024 тохиолдол бүртгэгдлээ.
Өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Идэвхитэй байгаа халдварын голомтуудын тухайд
- Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гутлын цехийн ажилтан болон тэдний ойрын хүмүүсээс 2 тохиолдол
- "GP plaza"-д байрлах ББСБ-ын голомт үргэлжилж байна. Нийтдээ 25 тохиолдол бүртгэгдлээ
- Гутлын цехтэй холбоотой голомтод 22 хүн
- СХД-ийн Содон хорооллын супер маркеттай холбоотой 8 тохиолдол
- Дарь эхийн нийтийн байр
- 13 хорооллын Оюутны хотхоны дэргэдэх "Нүүдэлчин" цайны газарт халдвар бүртгэгдсэн
2021.01.28-наас хойш 20 гаруй голомт үргэлжилж байна.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1350 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 21 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1859 боллоо. Үүнээс 1392 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 454 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл
- Маш хүнд 1
- Хүнд 1
- Хүндэвтэр 76
- Хөнгөн 376 хүн байна.