Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр "2021.01.27-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид 15.202 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 25 хүнд халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 861 боллоо. Үүнд
- Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ
- Сүхбаатар дүүргийн "Х appartment" хотхонд өвчлөл гарсантай холбоотой 120 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 4 хүнд халдвар илэрлээ. Мөн тус байрны СӨХ-ийн 1 ажилтнаас халдвар илэрлээ.
- Мөн пиццаны газрын 3 ажилтнаас халдвар илэрлээ
- Дархан-Уул аймагт хүнсний тээвэр хийж байсан жолоочоос халдвар илэрсэн. Энэ хүн 23-нд Улаанбаатарт ПСР шинжилгээ хийлгээд Дархан-УУл аймагт очсон. Өчигдөр пост дээр хяналтын шинжилгээ хийхэд халдвар илэрчээ. Түүнийг Улаанбаатарт авчирч эмчилгээнд оруулаад байна.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1187 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 8 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1692 боллоо. Үүнээс 1244 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 435 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл
- Маш хүнд 1
- Хүнд 2
- Хүндэвтэр 44
- Хөнгөн 388 хүн байна.
https://www.facebook.com/watch/live/?v=133521231927222&ref=external