Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр "2021.01.25-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид 12.039 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнд халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод 13 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 827 боллоо. Үүнд
2 нь ХӨСҮТ-ийн ажилтан эмч, ариутгагч байна.
Бэлхийн задгай, Дамба орчмын нийтийн байрнаас 7 тохиолдол бүртгэгдсэн. Эхлээд эх уурхай нь тодорхой байсан ч танадалт судалгааны явцад тогтоогдсон. Нэг гэр бүлийн 3 хүн үсчинд үсээ засуулснаас халдвар авсан байна.
Бусад нь батлагдсан тохиолдлуудын голомтоос үүдэлтэй байна.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1151 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 42 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1656 боллоо. Үүнээс 1211 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 432 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл
- Маш хүнд 1
- Хүнд 2
- Хүндэвтэр 45
- Хөнгөн 384 хүн байна.