Он гарсаар цана, чарганаас үүдэлтэй гэмтэл осол 350 бүртгэгджээ. Үүний 196 нь том хүн, 154 нь хүүхэд байна.
Энэ сарын 8-14-нд 71 хүн цана, чаргаар гулгах үедээ гэмтсэн байна. Харин 15-21-нд энэ тоо 230 болж өссөн бөгөөд 129 нь хүүхэд.
үүлийн хоёр долоо хоногийн хугацааг харьцуулж үзэхэд чарганаас үүдэлтэй гэмтэл 3.2 дахин өссөнийг доорх тоон үзүүлэлтээс харж болно.
Чаргаар гулгах үед хурд хяналтгүй болдог тул эцэг, эхчүүд анхаарал болгоомжтой байж, замд нь саад тотгор бий эсэхийг нягталж үзэхийг зөвлөж байна.