ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээс хойш Ковид-19-ийн 12 тохиолдол бүртгэгдсэний зургаа нь нийтийн байрнаас илэрчээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцуулсан. Тэрбээр "2021.01.24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 7.065 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүнд халдвар илэрлээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт тохиолдол 814 боллоо" гэж мэдээлсэн. Тэгвэл ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээс хойш Ковид-19-ийн 12 тохиолдол бүртгэгдсэний зургаа нь нийтийн байрнаас илэрчээ. Тиймээс маргаашнаас эхлээд нийтийн байруудын иргэдийг шинжилгээнд хамруулахаар болжээ. Нийслэлд 197 нийтийн байр байгаа юм байна.