Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, энэ сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг орой нь ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ өмсөж явсан халад, нимгэн оймс, өмд, углааштай авч явсан нь иргэдийн бухимдлыг хүргэсэн юм.
Иймээс уг асуудалтай холбоотойгоор өчигдөр Хотын дарга НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар Ерөнхий сайдад огцрох өргөдлөө өгсөн.
Мөн Ерөнхий сайд танхимаараа огцрох саналыг гаргасан бөгөөд МАН-ын УЗ дэмжээд байгаа юм.