ХӨСҮТ: БЗД-ийн 17 дугаар хороонд 2 гэр бүлийн 7 гээд нийт 10 хүнээс илэрлээ

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагйн мэдээслнээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 10 тохиолдол илэрчээ. Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 9 тохиолдол бүртгэгдсэн. БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 2 гэр бүлийн 7 хүн, "Ачтан" эмнэлгийн хавьтал 2 хүн. Нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байна. Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1479, эдгэрсэн 909, эмчлэгдэж байгаа 559 байна. Үүнээс 459 хөнгөн, 87 хүндэвтэр, 12 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 16 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэсэн юм. 

Ингэснээр Улаанбаатарт батлагдсан тохиолдол 652, дотоодын халдвар 978 болж байна.