ХӨСҮТ: 16377 хүн ПСР шинжилгээ хийхэд 41 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллийг өгч байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "41 хүнд халдвар илэрлээ. Өмнөх өдрөөс 19 тохиолдлоор нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1349 боллоо.

НЭМҮТ-өөс өнгөрсөн 2 хоногийн хугацаанд 2000 гаруй хүнд шинжилгээ хийхэд 1 хүнд халдвар илэрлээ" гэсэн юм. 

Тодруулбал, өчигдөр 16377 хүн ПСР шинжилгээ хийхэд 41 хүнээс халдвар илэрчээ. Халдварууд бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд 5 нь ХӨСҮТ-ийн эмнэлгийн ажилтан, бусад нь Ачтан эмнэлгийн эмч ажилчид болох 9 хүний хавьтлуудаас 16 тохиолдол бүртгэгдсэн. Бусад тохиолдол нь Тэнүүн-Огоо компанийн таван жолооч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хоёр хүн, бусад тохиолдлууд нь БЗД-ийн эмнэлгийн гэр бүлийн хавьтлууд зэрэг тусгаарлагдсан хавьтлуудаас илэрсэн байна.

https://www.facebook.com/watch/live/?v=448138296353726&ref=watch_permalink