ЭМЯ: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 22 хүнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Албаныхны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 22 хүнээс халдвар илэрчээ. Үүнээс 7 нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний 3 дахь шинжилгээ. 4 нь "Мөнххада"ХХК-ийн батлагдсан 2 ажилтны хавьтал, 2 нь Төв шуудангийн хүний гаалийн хэсгийн ажилчид юм байна. Харин бусад нь БЗД-ийн эмнэлгийн голомтоос үргэлжилсэн гэр бүлийн хавьтал 4 хүн байна. Мөн цэгүүдэд шинжилгээ хийснээс гэр бүлээрээ халдвар илэрсэн 3, 4 тохиолдол байна. ХӨСҮТ-ийн батлагдсан тохиолдлын ар гэрийнхнээс бас байна гэв.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1013469292511256/