А.Амбасэлмаа:БЗД-ийн голомтоос 38, Франкфуртээс ирсэн 1 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.26-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид 14.646 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 39 хүнд халдвар илэрлээ.

Нэг хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүн байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 38 тохиолдол нэмж илэрсэн. Тусгаарлан ажиглах байр болон гэрийн тусгаарлалтад байсан хүмүүсээс халдвар илэрлээ. Үүнд эмнэлгийн ажилтан 3, өвчтөн 5, гэр бүлийн хавьтал 30 хүнээс халдвар илэрлээ. Энэ голомтоос нийт 184 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Эрүүл мэндийн ажилтан 19
  • Гэр бүлийн гишүүн 28
  • Өвчтөн 82
  • Сахиур 24
  • Хавьтал 1
  • Хавдар судаллынэ үндэсний төвийн голомтоос нэмж халдвар бүртгэгдээгүй байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 656 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1121 боллоо. Үүнээс 711 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 400 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 3
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 54
  • Хөнгөн 336 хүн байна.