А.Амбасэлмаа: 6 хүнээс халдвар илэрсэний 5 нь нэгдсэн эмнэлгийн голомтоос батлагдлаа

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.23-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид 11800 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 6 хүнд халдвар илэрлээ. Нэг хүн Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна. Ингэснээр зөөвөрлөгдсөн орж ирсэн тохиолдол 393 боллоо.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 5 тохиолдол нэмж илэрсэн. Үүнд сахиур 2, өвчтөн 2, гэр бүлийн хавьтал 1, эмнэлгээс гарсан 1 хүнээс халдвар илэрлээ. Энэ голомтоос нийт 136 тохиолдол бүртгэгдлээ.  Улаанбаатарт нийт 279 тохиолдол боллоо.

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод нийт 136 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 73 байна. Сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэрий бүлийн хүн 24 халдвараар өвчлөөд байна. Мөн  9 хүн нь эмнэлгээс гараад эргэж хэвтсэн хүмүүс байна. 

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 605 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1069 боллоо. Үүнээс 584 хүн эдгэрсэн байна.Өнөөдөр 43 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 476 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 3
  • Хүнд 4
  • Хүндэвтэр 55
  • Хөнгөн 414 хүн байна.