ХӨСҮТ: 57 хүнээс Ковид-19 илэрсний 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.22-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид 4134 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 57 хүнд халдвар илэрлээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 55 тохиолдол нэмж илэрсэн. Үүнд эмнэлгийн ажилтан 1, сахиур 9, өвчтөн 33, гэр бүлийн хавьтал 2, эмнэлгээс гарсан 1 хүнээс халдвар илэрлээ. Энэ голомтоос нийт 131 тохиолдол бүртгэгдлээ.  Улаанбаатарт нийт 274 тохиолдол боллоо.

Сэлэнгэ аймагт 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүн байсан.  Тус аймагт нийт 217 тохиолдол батлагдлаа.

Үлдсэн нэг тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан халдварт өртлөө.

Сүүлийн 24 цагт Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 600 тохиолдол бүртгэгдсэн байна.

Цэргийн төв эмнэлгээс 82 хүн эдгэрч Яармагийн эмнэлэг рүү шилжлээ.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1063 боллоо. Үүнээс 541 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 513 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 40
  • Хөнгөн 466 хүн байна.