А.Амбасэлмаа: БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн голомтоос 13 тохиолдол нэмж илэрсэн

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.21-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд  аймгийн салбар лабораторид 12.357 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнд халдвар илэрлээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 13 тохиолдол нэмж илэрсэн. Үүнд эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, өвчтөн 4, гэр бүлийн хавьтал 5 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатарт нийт 219 тохиолдол боллоо.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 544 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1006 боллоо. Үүнээс 541 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 456 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 29
  • Хөнгөн 420 хүн байна.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/736291276987874