А.Амбасэлмаа: Ковид-19-ийн халдвар авсан иргэн 7-гоор нэмэгдэж 905 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.10-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дорнорговь аймгийн лабораторид нийт 20.331 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 7 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 6 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Үүний 4 нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. 2 нь Амгалан гаалийн газрын ажилтны танадалтын шинжилгээгээр халдвар илэрлээ. Мөн тус ажилтны хүү халдвараар өвчилсөн. Улаанбаатар хотод нийт 138 боллоо.

Сэлэнгэ аймагт 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн батлагсдан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Тус аймагт нийт 208 боллоо.

Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай, Говьсүмбэр аймагт тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 454 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 905 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 512 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 5
  • Хүндэвтэр 76