А.Амбасэлмаа:

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.09-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Өмнөговь аймгийн лабораторид нийт 21.471 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 5 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 5 тохиолдол нэмж бүртгэгдсэн. 4 нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Тухайн батлагдсан тохиолдын гэр бүлийн хүмүүс байсан байна. Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч халдвараар өвчиллөө. Улаанбаатар хотод нийт 132 боллоо.

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай, Говьсүмбэр аймагт тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 447 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 898 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 505 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 84
  • Хөнгөн 415 хүн байна.