ЭМЯ: 38 хүнээс Covid-19 халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр 2020 оны арванхоёрдугаар сарын 6-нд нийт 23341 сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнээс Covid-19 халдвар илэрчээ. Үүний 32 нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд ойрын 29 хавтил. Тодруулбал, 3 нь цэргийн төв эмнэлэгт, 29 нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн гэр бүлийн гишүүд байжээ. Харин Сэлэнгэ 2, Дорноговьд 3, Орхон 1 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд мөн л ойрын хавьтлууд байсан аж. 

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 887 болоод байна.