ЭМЯ: Улаанбаатарт 7, Архангайд 1, Сэлэнгэд 1, Говьсүмбэрт 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.11.30-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийтдээ 12.116 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 400 гаруй хавьтлын шинжилгээг хийлээ. Хавьтлын 10 хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ.

Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байгаа ЗӨСҮТ-ийн лаборатиорид 190 хүнд шинжилгээ хийснээс 1 хүнээс халдвар илэрлээ. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрлээ. Архангай аймгийн нийт тохиолдлын тоо 3 боллоо.

Улаанбаатар хотод 7 тохиолдол шинээр нэмэгдлээ. Эдгээр нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүн байна. Гэр бүл, аав, ээж, эгч, дүү, хүүхэд нь байна. Улаанбаатар хотод нийт 84 батлагдсан тохиолдол байна. Үүнээс

  • Баянгол дүүрэгт 23 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 9 хорооноос өвчлөл бүртгэгджээ. 1,2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бүртгэгджээ.
  • Сонгинохайрхан дүүрэгт 3 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 7, 16, 19 дүгээр хороо
  • Баянзүрх дүүрэгт 25 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4, 10, 14, 15,  22 дугаар хороо
  • Сүхбаатар дүүрэгт 12 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэгт 9 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 10, 16, 21
  • Багануур дүүрэгт 1 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4 хороо
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Тус дүүргийн 19 дүгээр хороонд халдвар бүртгэгджээ.
  • Сэлэнгэ аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Мөн ойрын хавьтлаас халдвар нэмэгдсэн байна. Тус аймагт батлагдсан тохиолдол нийт 180 боллоо.

Говьсүмбэр аймагт 1 тохиолдол шинээр нэмэгдлээ. Тус аймагт нийт батлагдсан тохиолдол 4 боллоо.

Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь аймагт тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 358 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 801 боллоо. Үүнээс 358 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 434 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 4
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 82
  • Хөнгөн 434 хүн байна.