ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.11.29-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийтдээ 10.308 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 7 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 2 тохиолдол шинээр нэмэгдлээ. Эдгээр нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүн байна. Улаанбаатар хотод нийт 77 батлагдсан тохиолдол байна. Үүнээс

Баянгол дүүрэгт 21 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 8 хорооноос өвчлөл бүртгэгджээ. 1,2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бүртгэгджээ.

  • Сонгинохайрхан дүүрэгт 10 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 7, 16, 19 дүгээр хороо
  • Баянзүрх дүүрэгт 25 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4, 10, 14 дугаар хороо
  • Сүхбаатар дүүрэгт 12 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэгт 7 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 10, 16, 21
  • Багануур дүүрэгт 1 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4 хороо
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус дүүргийн 19 дүгээр хороонд халдвар бүртгэгджээ.
  • Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Мөн ойрын хавьтлаас халдвар нэмэгдсэн байна. Тус аймагт батлагдсан тохиолдол нийт 179 боллоо.
  • Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймагт тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Хамгийн сүүлд халдвар бүртгэгдсэн Архангай аймагт голомтын хариу арга хэмжээ авах, хөл хорио тогтоох, нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд багц халдварын бүртгэгдсэн тохиолдол 338 боллоо. Монгол Улсад коронавирус халдварын батлагдсан тохиолдол 791 боллоо. Үүнээс эдгэрсэн 354 хүн байна. Ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 1, ажиглалт, танадалтын хугацаа дууссан 322 хүн байна.

ХӨСҮТ болон цэргийн төв эмнэлэгт 428 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 6
  • Хүнд 4
  • Хүндэвтэр 76
  • Хөнгөн 342 хүн байна.