ЭМЯ: 26 хүнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.11.26-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ , Орхон аймгийн лабораторид нийтдээ 18.031 хүнд шинжилгээ хийлээ. 26 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 2 тохиолдол шинээр нэмэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан  хүний гэр бүл, нөгөө нь бариачтай хамааралтай хүн байна. Улаанбаатар хотод нийтдээ 65 батлагдсан тохиолдол байна. Үүнээс

Баянгол дүүрэгт 16 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 8 хорооноос өвчлөл бүртгэгджээ. 1, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бүртгэгджээ.

  • Сонгинохайрхан дүүрэгт 10 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 7, 16, 19 дүгээр хороо
  • Баянзүрх дүүрэгт 18 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4, 10 дугаар хороо
  • Сүхбаатар дүүрэгт 12 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэгт 7 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 10, 16, 21
  • Багануур дүүрэгт 1 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4 хороо
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус дүүргийн 19 дүгээр хороонд халдвар бүртгэгджээ.
  • Эдгээрийн ойрын хавьтал 976 хүнд 3 удаагийн шинжилгээ хийсэн. 620 хүнд 2 удаагийн шинжилгээ хийжээ.

14 хоногийн хугацаанд нийт ойрын хавьтлыг 3-4 удаа шинжилгээ хийж, сөрөг гарсан тохиолдолд гэрийн хяналтад гаргаж байна.

  • Сэлэнгэ аймагт шинээр 9 тохиолдол бүртгэгдлээ.