ЭМЯ: 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.11.25-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ , Орхон аймгийн лабораторид нийтдээ 4176 хүнд шинжилгээ хийлээ. 13 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 3 тохиолдол шинээр нэмэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, нэг нь нэг орцонд амьдардаг, бариа заслын үйл ажиллагаатай холбоотой гарсан. Хоёр дахь нь найз нөхдийн хүрээнд батлагдсан тохиолдолтой гэрээр нь орж байсан. Улаанбаатар хотод нийтдээ 63 батлагдсан тохиолдол байна. Үүнээс

Баянгол дүүрэгт 16 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 8 хорооноос өвчлөл бүртгэгджээ. 1, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бүртгэгджээ.

  • Сонгинохайрхан дүүрэгт 10 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 7, 16, 19 дүгээр хороо
  • Баянзүрх дүүрэгт 17 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4, 10 дугаар хороо
  • Сүхбаатар дүүрэгт 11 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэгт 7 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 10, 16, 21
  • Багануур дүүрэгт 1 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4 хороо
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус дүүргийн 19 дүгээр хороонд халдвар бүртгэгджээ.
  • Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Мөн хавьтлын хүрээнээс гарсан. Аймгийн хэмжээнд 148 тохиолдол болжээ.
  • Дархан-Уул аймагт 2 тохиолдол нэмэгдэж, нийт 22 боллоо.
  • Орхон аймагт 4 тохиолдол нэмэгдэж, нийт 21 боллоо. Эдгээр тохиолдлууд хавьтлаас илэрчээ.
  • Дорноговь аймагт 18 тохиолдол
  • Говьсүмбэр аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.

Улаанбаатар хотын хэмжээнд багц халдварын тохиолдол 275 боллоо. Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 712 болоо. Үүнээс 345 хүн эдгэрсэн байна. Ажиглалтад 33 хүн байна. Ажиглалт, танадалтын хугацаа дууссан 312 хүн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 360 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

Маш хүнд 1 хүн байна. Амьсгалын аппаратанд байна. Гэхдээ биеийн байдлын нь тогтвортой болж байгаа.

  • Хүнд 3
  • Хүндэвтэр 55
  • Хөнгөн 301 хүн байна" гэлээ.

Эхний батлагдсан тохиолдлын хавьтал 9 байршилд 52 хүн өвчилжээ

Улаанбаатар хотод голомтлон гарсан хоёр халдварын талаар дэлгэрүүлбэл

Эхний голомтын батлагдсан тохиолдлын хавьтал 9 байршилд 52 хүн өвчилсөн байна.

Төмөр замын 3 байршилд 11 хүн өвчилсөн байна.

Гэр бүлээс гаралтай 12 хүн өвчилсөн байна. Гэр бүлийн хүрээнд дайралтын түвшин маш өндөр буюу 52 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, халдвар гэр бүлийн хүрээнд тархалт өндөр байна.

Мөн бариа засал гэртээ авчирж хийлгэсэн тохиолдол бий. Бариа заслын улмаас гэр бүлийн орчинд тархсан халдвар 23.1 хувийг эзэлж байна.

  • Караокетэй холбоотой 20 хувь
  • Буяны ажил, төрсөн өдөр, нэгнийхээрээ айлчилж, зочилсонтой холбоотой 3-6 хувь
  • Тоглолт үзсэнтэй холбоотой 2 хувь
  • Орон сууцны хавьтал 2.9 хувь байна.
  • Төмөр замын голомтод 4 гэр бүлийн дайралтын түвшин 26.7 хувь байна.
  • Ажилчдын дунд 3 хувь
  • Эмнэлгийн ажилтан 5.2 хувийг эзэлж байна.

Батлагдсан тохиолдлуудын 49.2 хувьд нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Гол илэрч байгаа шинж тэмдэг нь хуурай ханиалгах, халуурах, хамар битүүрэх, дотор муухайрах, хоолонд дургүй болжээ.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлуудын насны хувьд 4-73 нас. Улсын хэмжээнд 4-90 насны хүмүүс байгаа аж.

Цэргийн төв эмнэлэгт байгаа маш хүнд хүн нь 80 настай хүн аж.