ЭМЯ: Улаанбаатарт шинээр 11 тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит 11.00 цагийн мэдээлэл боллоо. ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.Тэрбээр "2020.11.22-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 3011 хүнд шинжилгээ хийлээ. 

Дархан-Уул аймагт 2020.11.22-ны өдрийн 17.00 цагаас хойш нэмж халдвар бүртгэгдээгүй байна. Тус аймаг 20 тохиолдолтой байна.

  • Дорноговь аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй, нийт 17
  • Орхон аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй, нийт 17
  • Говьсүмбэр аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй, 1 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.
  • Сэлэнгэ аймагт нийт 98 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус аймагт танадалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна.
  • Улаанбаатарт хотод 11 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр нь хяналтанд авсан, халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын дундаас илэрлээ. Үүнээс 3 хүн нь хоёр дахь удаагийн хавьтлын давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Бусад нь 2020.11.20-21-нд илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал байна.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын нийт 883 хүнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Үүнээс 396 хүнийг гурав дахь давтан шинжилгээнд хамруулжээ. 68 хүн хоёр дахь давтан шинжилгээнд хамрагдсан байна. Эхний тохиолдлын хавьтлуудаас 3 удаагийн шинжилгээ хийж, халдвар илрээгүй байна.

Монгол Улсын хэмжээнд 640 тохиолдол батлагдаад байна. Багц халдвар Улаанбаатар хот болон 5 аймагт бүртгэгдэж, нийт 204 байна.

Үүнээс 340 буюу 53 хувь нь эдгэрсэн. Сувилалын ажиглалтад 28,  ажиглалт, танадалтын хугацаа дууссан 312 хүн байна. Нутаг буцаасан 7 хүн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 293 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Хүндэвтэр 48
  • Хөнгөн 245 хүн байна" гэлээ.