Монгол Улсад covid-19 халдварын шинээр 26 тохилдол бүртгэгдлээ

ЭМЯ-аас яг одоо Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн  ээлжит /2020.11.22/ мэдээлэл хийж байна.

Албаныхны мэдээлснээр манай улсын хувьд covid-19 халдвар таван аймагт кластер хэлбэрээр тархаж байна. Улаанбаатар хотод дайралтын түвшин бага 4.9 хувьтай байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41800 иргэн covid-19 илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Тусгай дугаарын утсанд 4610 иргэн холбогдож зөвлөгөө авсан байна.

Түүнчлэн нийслэлд шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор ЗӨСҮТ-өөс ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1305 сорьцод шинжилгээ хийжээ. Тэгэхэд өчигдөр 17:00 цагаас хойш  Монгол Улсад covid-19 халдварын шинээр 26 тохилдол бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 608 боллоо.