ЭМЯ:17.00 цагаас хойш 21 тохиолдол нэмж бүртгэгдэн нийт тохиолдол 578 боллоо

ЭМЯ-наасдөнгөж сая ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлснээр 2020.11.20-ы өдрийн 17.00 цагаас хойш 21 тохиолдол нэмж бүртгэгджээ. Тодруулбал, 

  • Улаанбаатарт хотод 5
  • Сэлэнгэ аймагт 5
  • Дорноговь аймагт 6
  • Орхон аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

2020.11.20-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн лабораторид нийтдээ 3071 шинжилгээ хийлээ. Улсын хэмжээнд батлагдаад байгаа голомтлон тархаад байгаа багц халдварын өвчлөл бүхий нутаг дэвсгэрт нийтдээ 142 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Улаанбаатарт 38
  • Сэлэнгэ аймагт 58
  • Дорноговь аймагт 12
  • Орхон аймагт 16
  • Говьсүмбэрт 1
  • Дархан-Уул аймагт 16 тохиоолдол бүртгэгдээд байна.

Монгол Улсын хэмжээнд 575 тохиолдол батлагдаад байна. ҮҮнээс 337 буюу 58 хувь нь эдгэрсэн. Сувилалын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2, ажиглалт, танадалтын хугацаа дууссан 310 хүн байна. Нутаг буцаасан 7 хүн.

ХӨСҮТ-д 234 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • -Хүнд  2
  • - Хүндэвтэр 42
  • Хөнгөн 190 хүн байна.

Голомтод хөл хорио авсны үр дүнд халдварын тархалт багасаж байна. Сүүлийн батлагдсан тохиолдлуудын хувьд сургуулийн сурагч, оюутан байна. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол сургуулийн орчинд өвчлөл тархах өндөр магадлалтай байлаа. Хөл хориог тогтоосноор тархалтыг 60-70 хувь бууруулж чадаж байна" гэлээ.