ЭМЯ: Нийслэл болон 5 аймагт багц халдварын голомт бүртгэгдэж, 31 хүнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс бүс нутагт бүртгэгдэж, 55.3 сая хүн өвчилсөн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 536.000 хүн шинээр халдвар авсан нь өмнөх өдөртэй харьцуулбал 79.000 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Манай орны хувьд батлагдсан тохиолдол 505 боллоо. Нийслэл болон 5 аймагт багц халдварын голомт бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд түргэн оношлогооны цэгүүд дээр 19.915 хүн шинжилгээ өгсөн байна. Нийслэлийн 2 голомтод ЗӨСҮТ-ийн баг ажиллаж, эцсийн халдваргүйтгэлийг хийлээ.

Тусгай дугааруудад 3269 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авчээ. ЭМЯ-ны 323000 утсанд 290 хүн утасдаж, халдвар болон эмнэлгийн тусламж үйлчилгээний  талаар мэдээлэл авлаа" гэв.

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2020.11.18-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1390 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 31 хүнд халдвар илэрлээ.

Дорнод аймгийн лабораторид танадалтын зорилгоор цуглуулсан 32 сорьцонд шинжилгээнд халдвар илрээгүй.

Алтанбулагийн боомтоор 2020.11.16-нд орж ирсэн ТИР машины 30 жолочоос 7 жолоочийн давтан шинжилгээнд халдвар илэрлээ. 

  • Монгол Улсад бүртгэгдээд байгаа коронавируст халдварын голомтонд илэрсэн тохиолдлуудын талаар
  • Дархан-Уул аймгийн лабораторид шинжилгээнээс 3 хүнд илэрлээ.
  • Сэлэнгэ аймагт 4 хүний шинжилгээнд
  • Дорноговь аймагт 1 хүний шинжилгээнд
  • Орхон аймагт бүртгэгдсэн голомтоос 13 хүнд
  • Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтоос 3 хүнд илэрлээ.

Улаанбаатар хот болон төмөр замын дагуух төв суурин газар, аймгуудад бүртгэгдсэн халдварын байдлын талаар танилцуулбал нийслэл болон 5 аймагт халдвар бүртгэгдээд байна.

  • Улаанбаатарын хотын голомтод 14
  • Сэлэнгэ аймгийн халдварын голомтод 28
  • Орхон аймагт 13
  • Дархан-Уул аймагт 11
  • Дорноговь аймагт 1
  • Говьсүмбэр аймагт 1

Улаанбаатар төмөр замын харьяаллын хавьтлуудын дундаас илэрсэн 4 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Нийтдээ 72 тохиолдол бүртгэгдээд байна.

Монгол Улсад коронаврус халдварын батлагдсан тохиолдол 505. Эдгэрсэн 329 байна. Ажиглалтад 17, гэрийн ажиглалтад 2, ажиглалт, таналтын хугацаа дууссан 310 хүн байна. Нутаг буцаасан 7 хүн байна.

  • ХӨСҮТ-д 169 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл
  • Хүнд 1
  • Хүндэвтэр 35
  • Хөнгөн 126 байна" гэлээ.