ЭМЯ: Нийт зургаан хүнээс Ковид-19 илэрсний гурав нь Сэлэнгэ аймгийнх

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр Сэлэнгэ аймагт 2020.11.13-нд тус аймгийн оршин суугч 3 хүний шинжилгээн коронавирус илэрчээ. Тус аймаг өчигдрөөс эхлэн хязгаарлалттай арга хэмжээ авч эхэлсэн. Өнөөдөр ХӨСҮТ-ээс мэргэжлийн шуурхай хариу арга хэмжээний нэг багийг илгээлээ. УОК-оос баг ажиллаж байна. Сэлэнгэ аймагт өвчлөл бүртгэгдсэн учраас Дархан, Сэлэнгийн иргэдэд хандаж хэлэхэд, гэр орондоо байж, гадуур гарахгүй байхыг хичээнгүйлэн хүсч байна" гэлээ.

Ийнхүү Монгол Улсад батлагдсан тохиолдол 412 боллоо. Үүнээс 3174 хүн эдгэрсэн. Ажиглалтад 5, гэрийн хяналтад 2 хүн байна. ХӨСҮТ-д 90 батлагдсан тохиолдол байна. Хүнд  2, хүндэвтэр 12, хөнгөн 76 хүн байгаа аж. 

Мөн цагийн байдал хүндэрч, эрсдэл өндөр болсон тул дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байгааг албаныхан онцоллоо.