А.Амбасэлмаа: Нэг өдрийн дотор 24 хүнээс халдвар илэрсний нэг нь  жолоочийн ойрын хүн байна

 Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллийн эхэнд дэлхий дахинд өнөөдөр 51 сая гаруй хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байна гэдгийг онцолсон. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа: 

2020.11.11-нд ХӨСҮТ болон Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 644 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 24 хүнд коронавирус илэрлээ. 620 хүнд халдвар илрээгүй байна.

Эерэг гарсан шинжилгээний тухайд

- 2020.10.22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1 хүний давтан

- 2020.11.10-нд Адтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР машины 1 жолооч

- 2020.11.19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 5 хүний давтан

- 2020.11.20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 8 хүний  давтан

- 2020.10.20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 3 хүний давтан

Харин батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 73 хүний 48-д нь шинжилгээ хийж дууссан. 1 хүнээс коронавирус илэрсэн. Харин хоёрдахь хавьтлын 171 хүний шинжилгээ сөрөг гарлаа. Одоо ХӨСҮТ-д 84 хүн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний бие хүнд, 10 хүн хүндэвтэр, 72 хүний биеийн байдал хөнгөн байна. Ингээд батлагдсан тохиолдол 406 байна. 317 нь эдгэрсэн" гэлээ. Ойрын хавьтлын 171 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.  ХӨСҮТ-д нийт 84 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл хүнд 2, хүндэвтэр 10, хөнгөн 72 хүн байна.

Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 406 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Ажиглалтад 5 хүн, гэрийн аижглалтад 4, ажиглалт, танадалтын хугацаа дууссан 308 хүн байна. Нутаг буцаасан 5 хүн байна" гэлээ.