НЭМҮТ Монголын Явган Алхалтын Холбоотой хамтран ажиллана

Хөдөлгөөний хаан бол Алхалт

Алхалт үнэ цэнийг бүтээдэг

НЭМҮТ болон Монголын Явган Алхалтын Холбоо (МЯАХ)-той 4 жилийн хугацаанд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг үзэглэв.

Монгол Улсад явган алхалтаар дамжуулан нийтийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй халдварт бус өвчлөлийг бууруулах зорилгоор олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа нотолгоо, оюутан залуусын эрсдэлт зан үйлийг өөрчлөх зорилтот бүлэгт чиглэсэн мэдээлэл сурталчилгаа зэрэг олон талт бодлогын болон гүйцэтгэгчийн түвшинд хамтран ажиллана.