ЭМЯ: Халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан эмч коронавирус тусчээ

ЭМЯ-наас өнөөдөр 504 хүнд шинжилгээ хийхэд 6 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээллийг өглөө. Халдвар авсан хүмүүсийн нэг нь ХӨСҮТ-ийн халдвар авсан сувилагчтай хамт байсан таван эмчийн нэг нь аж. Үүнээс гадна аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээнээс, аравдугаар сарын 21-нд Энэтхэг-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн эрэгтэйгээс Covid-19 тус,тус илэрчээ.Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 374 боллоо. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар 317 хүн эдгэрсэн бөгөөд ажиглалт, танадалтын хугацаа дууссан 3085 хүн байна. Харин гэрийн ажиглалтад 4, сувилалд 5 хүн байна. ХӨСҮТ-д 54 хүн эмчлүүлж байгаагаас 44 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 9, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.