ЭМЯ: Коронавирусийн тохиолдол 1-ээр нэмэгдэж, 3 хүний биеийн байдал хүнд байна

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дахин 1-ээр нэмэгдлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 602 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ийнхүү Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирж батлагдсан тохиолдол 353 боллоо. Үүнээс 314 хүн эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс ажиглалт танадалт дууссан 309 хүн байгаа бол сувилалд 2, гэрийн ажиглалтад 3 хүн байна.

ХӨСҮТ-д 39 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 21 хүний биеийн байдал хөнгөн байна. Харин 15 хүний биеийн байдал хүндэвтэр, 3 хүн хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.