НЭМҮТ: Цусны даралт ихсэлтээс сэргийлж дараах зөвлөмжийг баримтлаарай

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр тохиож буй талаар мэдээллээ. Эрүүл мэндийн яамны мэдээлж буй төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн ирж буй дуудлагын өдөр тутмын нэгдсэн тоон мэдээгээр цусны даралт ихсэлтийн дуудлага ихсэж байна.Тархины харвалтын шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт юм. Цусны даралт ихсэлтээс сэргийлж дараах зөвлөмжийг баримтлаарай

  • Даралтын эмээ тогтмол уугаарай
  • Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээрэй
  • Эрүүл хооллоорой
  • Тамхинаас татгалзаарай
  • Архины хэрэглээгээ хязгаарлаарай
  • Стресс, уур бухимдлаа зохицуулаарай хэмээн зөвлөж байна.