ЭМЯ: Гурав хоногт есөн хүнээс коронавирус илэрч,  Алтанбулаг чөлөөт бүсийг хаалаа

ЭМЯ-наас дөнгөж сая ээлжит мэдээллээ хийлээ. мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Сүүлийн гурван хоногт 2363 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 27 настай эмэгтэйгээс, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирж тусгаарлагдсан 21 настай эрэгтэй, 58 настай эрэгтэй, 64 настай эрэгтэй. Нэг нь ОХУ-ын иргэн. Эдний давтан шинжилгээнээс илэрсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 5 ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн. Тодруулбал, 35 настай эрэгтэй, 42 настай эрэгтэй. Мөн ОХУ-ын иргэн 26 настай эрэгтэйгээс коронавирус илэрсэн. Үүнээс 313 хүн эдгэрсэн бол 36 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдлыг нь авч үзвэл 28 хүн хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна" гэлээ. 

Түүнчлэн хөрш зэргэлдээ Хиагтын раойнд Ковид-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.11.01/ хуралдаж, Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар  хаахаар болсон байна.