ЭМЯ: Ковид-19-өөр өвчилсөн иргэдийн тоо зургаагаар нэмэгдлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. 2020 оны аравдугаар сарын 31-ний байдлаар коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол зургаагаар нэмэгдэж нийт 346 болсон байна. Сүүлд илэрсэн зургаан иргэний нэг нь Япон, 5 нь хойд хөршийн иргэд юм байна. Түүнчлэн энэ өвчнөөр өвчилсөн 346 иргэний  313 эдгэрсэн бол ХӨСҮТ-д 33 хүн эмчлүүлж байна.  Эмчлүүлж байгаа иргэдийн 24 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байгаа аж.