ЭМЯ: Коронавирусийн дахин 1 тохиолдол батлагдаж, нийт 315 боллоо

Дэлхий дахианд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 294 мянган хүн шинээр халдвар авчээ. Үүний 4000 гаруй хүн эндcэн байна. Харин 249.000 гаруй хүн эдгэрчээ.

Монгол Улсын хувьд өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 803 сорьцод шинжилгээ хийхэд 1 хүнд коронавирус илэрлээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 315 болжээ. Үүнээс 307 хүн эдгэрч, 8 хүн эмнэлэгт байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн 6-гийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 2 хүн хүндэвтэр байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.