Д.Нямхүү: 19 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ

Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.10.2-4-н буюу сүүлийн 3 хоногт  ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1823 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1822 хүнд коронавирус илрээгүй байна. Харин  1 хүнд халдвар илэрлээ. Энэ нь 2020.10.04-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Бусад шинжилгээний хувьд

  • 2020.10.04-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 159 хүн
  • 2020.10.01-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 243 хүн
  • 2020.09.19-нд Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 246 хүний давтан
  • 2020.09.15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан
  • 2020.09.15-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний давтан
  • 2020.09.15-нд Киолон-Улаанбаатарын онгоцоор ирсэн 76 хүний давтан
  • 2020.09.12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 9 хүний давтан
  • 2020.09.14-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 40 хүний давтан
  • Энхийг сахиулах ажиллагаанд оролцох 213 албан хаагч
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 16 сорьц
  • Сайн дураараа 5 хүн
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 60 хүн
  • Үүрэг гүйцэтгэсэн 81 эмч, ажилтан
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 72 хүн
  • Дундговь аймагт тусгаарлагдсан  6 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 11 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 70 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 314 боллоо. Үүнээс 307 эдгэрсэн. Бүх ажиглалтад танадалт дууссан 294 хүн байна. Гэрийн ажиглалтад 3 хүн байна. Сувилалд 10 хүн байна. 

ХӨСҮТ-д 7 хүн эмчлүүлж байна. Тэдний  5 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна" гэлээ.