НЭМҮТ: Угаарын хийн хордлогын үеийн АНХНЫ ТУСЛАМЖ

Цаг агаар эрс хүйтэрч байгаа энэ үед айл өрх бүр гэртээ галлаж байна. Харамсалтай нь, мэргэжлийн байгууллагууд сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх, яндан пийшингээ хэрхэн хөөлөх талаар зааж, зөвлөж байгаа ч зарим иргэн  хайхрамжгүй зангаасаа болж гэр бүлээ эрсдэлт байдалт оруулсаар байна. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд зориулж угаарын хийн хордлогоос хэрхэн сэргийлэх, хордсон үед ямар арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.