НЭМҮТ: ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

Орчны эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг 2020 оны 9 дүгээр сарын 26-нд “Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл бол орчны эрүүл мэнд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр Орчны эрүүл мэндийн олон улсын холбооноос шийдвэрлэжээ.

Энэхүү уриа нь дэлхий даяар тахал өвчний анхны хариу арга хэмжээ авснаас хойш халдварт өвчний дэгдэлтийг судалж, цаашид тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд, тархвар судлаач нарт чиглэгдсэн болно. Хүрээлэн буй орчны бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд (EHPs) нь хүний ажиллаж, амьдарч буй орчин нөхцлийг сайжруулахад туслах замаар нийгмийн эрүүл мэндэд томоохон өөрчлөлтийг бий болгоно. ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛ ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД.