Д.Нямхүү: 59 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн шинжилгээг хичнээн хүнд хийсэн талаар танилцууллаа.

Тэрбээр “2020.09.16-17-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 1408 хүнд шинжилгээ хийлээ. Бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй. Үүнд

- 2020.09.17-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүн

- 2020.09.15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн  266 хүн

- 2020.09.02-нд Ситль-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний давтан

- 2020.08.28-нд Синдей-Улаанбаатарын онгоцоор ирсэн 180 хүний давтан

- Дундговь аймагт тусгаарлагдаж байгаа 17 хүн

- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдаж байгаа 127 хүн

- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн

- ХӨСҮТ-т тусгаарлагдсан 2 хүн

-Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 138 хүний давтан

-Тусгаарлах ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн 42 эмч ажиллагсад

- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 57 жолооч

- Танадалтын зорилгоор 12 сорьц

- Сайн дурын үндсэн дээр 56 хүн шинжилгээ хийлгэсэн халдвар илрээгүй.

Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 311 байна. Үүнээс 302 буюу 97 хувь нь эдгэрсэн. Танадалт, ажиглалтын хугацаа дууссан 281 хүн байна. Гэрийн ажиглалтад 13, сувилалд 8 хүн байна. 

ХӨСҮТ-д 9 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл 7 хүн хөнгөн, 2 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д өчигдөр амаржлаа. Энэ нь Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдсан эх хүүтэй боллоо" гэлээ.