ЭМЯ: 418 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнөөдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 418 сорьцод шинжилгээ хийжээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй байна.

Мөн нэг хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавируст халдварын 311 тохиолдлоос 301 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байгаа аж.

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндcэн байна. Энэ нь өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт нэг мянгаар буурсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд халдвар авсан 250 мянга гаруй хүн эдгэрчээ.