НЭМҮТ: Ковид-19-ийн эсрэг хамтдаа аянд НЭГ гарын савангаар нэгдээрэй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үед КОВИД-19 болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдыг сургууль дээрээ гараа савандаж угаах нөхцлийг бүрдүүлэхэд туслах гарын саван хандивлах аяныг санаачлан эхлүүлээ. Та НЭГ САВАН хандивласнаар НЭГ СУРАГЧийн НЭГ ЖИЛИЙН гарын савангийн ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДАХ юм.