Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн машин жолоочоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020.09.10-нд 1816 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. ОХУ-ын ачаа тээврийн машин жолоочоос вирус илэрлээ. Энэ хүний эхний шинжилгээг Дархан-Уул аймагт хийсэн ба ХӨСҮТ-ийн төв лабораторид баталгаажууллаа" гэсэн юм.  

Монголд коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо 311 болж, 298 хүнийг эмчлэн эдгэрүүлсэн байна. ХӨСҮТ-д 13 хүн эмчлэгдэж байгаагаас зургаан хүний бие хүндэвтэр байна.