НЭМҮТ: Ковид-19 халдварын үед сурагчдад өгөх зөвлөмж

Дэлхий дахинд гараад буй цар тахлын улмаас Ерөнхий болосролын сургуулиуд онцгой байдлаар хичээллэж байгаа. Тодруулбал, сурагчид сургууль руугаа орохдоо халуунаа хэмжүүлж, нэг ширээнд нэг сурагч хичээлийн турш масктай суухын сацуу гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар  хичээллэх зохицуулалттай байгаа юм. Тэгвэл энэ онцгой үед сургуулийн сурагчдад зориулсан зөвлөмжийг ЭМЯ болон Нийгмийн эрүүл мэндийн үнэдсний төвөөс гаргасныг хүргэж байна.

Ташрамд мэдээлэхэд энэ жил улсын хэмжээнд 834 ерөнхий боловсролын сургуульд 690 мянга орчим хүүхэд суралцаж байгаа нь өмнөх оныхоос 40 орчим мянган сурагчаар нэмэгджээ. Тухайлбал, нэгдүгээр ангид 83200 хүүхэд шинээр элссэн бол цэцэрлэгт 3-5 насны 230 гаруй мянган хүүхэд суралцаж байгаа юм.