А.Амбасэлмаа: Дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын тархалтын талаар танилцууллаа. 

Тэрбээр "2020.09.03-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дарханы лабораторид 537 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 533 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Харин 4 хүнд халдвар илэрлээ. Энэ нь 2020.09.02-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 4 хүний шинжилгээнд илэрлээ. 83 настай эмэгтэй, 63 настай эмэгтэй, 84 настай, 57 настай эмэгтэйд халдвар илэрлээ.

Бусад шинжилгээний тухайд

  • 2020.09.02-нд ирсэн Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн
  • 2020.08.20-нд ХонгКонг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 159 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 29 хүний давтан
  • Дорнод аймагт тусгаарлагдсан 47 хүний давтан
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 2 хүн
  • Сувилалд тусгаарлагдсан 3 хүн
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 5 сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн  33 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 310 боллоо. Үүнээс эдгэрсэн 296 буюу 95.4 хувь нь байна. Эдгээрийн 16 нь сувиллын ажиглалтад, 25 нь гэрийн ажиглалтад, 255 нь ажиглалт, танадалтын хугацаа дууссан.

ХӨСҮТ-д өнөөдөр 14 хүн эмчлэгдэж байна. Тэдгээрийн 13 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийтдээ 31 хүн ажиглалт, танадалтад байна" гэлээ. 

buzznews.mn