А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлуудын 3 хувь нь амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэг илэрсэн

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын тархалтын талаар танилцууллаа. 

Тэрбээр “2020.01.08-ний өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл өссөн дүнгээр 20.128 хүнд танадалт судалгаа шинжилгээ хийлээ. Эдгээр хүн тусгай үүргийн онгоцоор, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор орж ирсэн хүмүүс байгаа.

Лабораторийн шинжилгээг 50.000 гаруй хүнд хийсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар коронавирус халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн 300 тохиолдол батлагдсан. Үүнээс 289 буюу 96.3 хувийг эмчилж эмнэлгээ гаргасан.

Манай улс дотооддоо халдварыг алдаагүй. Тиймээс бусад улс орноос өвөрмөц хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, ДЭМБ-ын  эмнэл зүйн сүүлийн удирдамжид өвчлөөд эдгэрсэн хүнийг 10 хоногийн эмчилгээ хийлгээд 3 удаа дараалан  эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй бол эмнэлгээс гаргаж байгаа. Манай улс дотооддоо халдварыг алдахгүй  байхын тулд тодорхой дэглэмүүдийг баримталж өнөөдрийг хүрсэн.

Тухайлбал, эмнэлгээс гарсан хүн 14 хоног сувиллын ажиглалтад байгаа. Энэ хугацаанд 3 удаа шинжилгээнд орно. Ингэж сувиллын ажиглалтад байгаа 31 хүн бий. Гэрийн ажиглалтад 14 хоног гэрээсээ гарахгүй байх шаардлага тавьж байгаа. Гэрийн ажиглалтад 35 хүн өнөөдрийн байдлаар байна.

Нийт батлагдсан тохиолдлоос ажиглалт, танадалтын хугацаа дууссан 223 хүн бий.

ХӨСҮТ-д 11 хүн эмчлэгдэж байна. Үүний 9 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгээрт 65-аас дээш насны 2 хүн бий. Хавсарсан эмгэгтэй.

Батлагдсан тохиолдлуудын 31 нь эмнэлзүйн шинж тэмдэггүй байсан.

Мөн

  • 46 хувь нь хоолой өвдөх
  • 44 хувь нь толгой өвдөх
  • 30 гаруй хувь нь ханиах, ядрах
  • 10-16 хувь нь ядрах сульдах, дотор муухайрах, толгой өвдөх
  • 3 хувь нь амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэг илэрсэн.

Батлагдсан тохиолдлуудын хүйсийн хувьд 220 буюу 70 орчим хувь нь эрэгтэйчүүд байсан. Үлдсэн 30 хувь нь эмэгтэй.

  • Насны хувьд 6-60 насны хүмүүс хэвтсэн.
  • 15 хүртлэх насны хүүхэд 8
  • 55 дээс насны 15 хүн эмчлэгдэж эрүүлжсэн.