Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хяналтад байсан эмэгтэй төрж охинтой боллоо

Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  

"Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт тархаж, 10 сая 400 мянган хүн өвчилж, 507 мянган хүн нас барлаа.  АНУ, Англи, БНХАУ-ын судлаачид дэлхийн нийт хүн амын 1.7 тэрбум хүн Covid-19-ийн халдвараар өвчилж, хүндрэх эрсдэлтэй гэж үзсэн. ДЭМБ-ын зөвлөмжөөр амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах, гэртээ байх, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах нь халдварын эрсдэлийг бууруулна гэж үзэж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6719 хүн шинээр өвчилж 53 хүн эндсэн байна. Тувад эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байна. Монгол Улсын хувьд ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт шуурхай утас 119-д 150 дуудлага ирж, зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд таван иргэн холбогдож мөн мэдээлэл авсан. Иргэд амны хаалтаа зүүхгүй байгаа талаар шүүмжлэл ирж байна" гэв. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: 

Зугаадугаар сарын 29-ний байдлаар тусгаарлагдсан 261 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн 66 хүний давтан шинжилгээнд илрээгүй. ХӨСҮТ-д хяналтад байгаа 7 хүнээс илрээгүй. Тандалтын зорилгоор 6 сорьцод шинжилгээ хийхэд илрээгүй. Алтанбулагийн боотмтоор орж ирсэн 23 жолоочоос илрээгүй. Нийт батлагдсан 220, үүнээс 175 хүн эмчилгээнээс гарсан. Одоо 45 хүн эмчилгээнд байна. Манайд халдвартай хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд байна. ХӨСҮТ-ээс эмчлэгдэж гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд шилжихгүйгээр ХӨСҮТ-ийн ажиглах байранд үлдэж хяналтад байж байгаад өнөөдөр өглөө 07:20 минутад төрөөд охинтой боллоо. Дараагийн онгоцуудаар ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ мхангаад ажиллаж байна" гэв.