ХӨСҮТ: Хоёр оюутан эдгэрч, эдгэрсэн хүний тоо 30 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 5.3 сая хүн халдвар авч, 339.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 116.000 хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн нас барсан байна. Өмнөх өдрөөс өвчилсөн хүний тоо 13.000, нас баралт 1.200 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.849 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүүд, Тувад өвчлөл 7-49 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

Манай улсад зөөвөрлөгдсөн 141 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 30 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан. ХӨСҮТ-д 111 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 3 хүн ажиглалтад орж, 263 хүн ажиглалтаас гарч, гэрийн хяналтад шилжсэн. Одоогоор1394 хүн ажиглах байранд байна. Орон нутгийн 13 чиглэлийн галт тэргэнд 5127 зорчигчид танадалт судалгаа хийсёэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 24 цагийн 119 дугаарын утсанд 119 иргэнээс дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар 11 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан. Швейдээс 2, АНУ-аас 4, ОХУ-аас 1, Японоос 2, Испаниас 2 хүн холбогдсон" гэлээ

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.05.22-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 188 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.Үүнд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүн
  • Дархан-Уул аймагт 11 хүний давтан шинжилгээ
  • Танадалтын зорилгоор цуглуулсан  17 сорьц
  • Энхийг сахиулагч 113 хүнд шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.

Дархан-Уул аймагт 44 хүний шинжилгээг хийсэн. 42 нь ачаа тээврийн жолооч бол 2 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан хэвтэж байсан 2 хүний давтан шинжилгээг хийлээ.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс 2 оюутан эмчлэгдэн, дараагийн сувилал руу шилжээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан 141 тохиолдлоос 30 нь эдгэрч гарлаа.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 111 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал хөнгөн 86, хүндэвтэр 25 хүн байна” гэлээ.