Д.Нямхүү: 37 оюутны хариу эерэг гарснаар КОВИД-19-ийн халдвар авсан хүний тоо 98 боллоо

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ОХУ-ын оюутнуудаас хийсэн шинжилгээний үдээс хойш шинжилгээний хариу гарч, дахин 37 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа.

Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавирусын батлагдсан тохиолдол 98 болж бүртгэгдлээ

Өнөөдөр 11:00 цагийн мэдээллээр ОХУ-аас ирсэн нийт 18 оюутан, ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүн COVID-19 халдвартай хэмээн мэдээлсэн. Ийнхүү үдээс хойшхи шинжилгээний хариутай нийлэн Оросоос ирсэн оюутнуудын 55 нь халдвартай болохыг тогтоолоо.

Одоогоор нийт 15 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 83 хүн тусгаарлагдан, эмчлүүлж байна.