Д.Нямхүү: 147 хүнд шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл.

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 215 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 3.8 сая хүн халдвар авч, 264.000 гаруй хүн нас баржээ. 2.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өвчлөл тууштай буурахгүй байгаа бөгөөд 04 сараас хойш өдөр бүр 80.000 гаруй хүн энэ өвсний халдварыг шинээр авч байна.

Манай улсын хувьд 41 зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдсэн. 13 нь эдгэрч, ХӨСҮТ-д 28 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1 сэжигтэй тохиолдол бүртгэглдсэн.

Ажиглалтад 1030 хүн байна. 14 хүн ажиглалтаас өнөөдөр гарлаа. Ажиглалтын байранд 1 их эмч, 26 реседент эмч, төрийн байгууллагын 135 албан хаагч бий.

14 чиглэлийн орон нутгийн галт тэргэнд 3652 хүнд үзлэг шинжилгээ хийлээ.

119 дугаарт 455 дуудлага ирсэн. Гадаадын 9 улсаас Монголын 30 иргэн холбогдож мэдээлэл авсан. АНУ-аас 7, Туркээс 5, ОХУ-аас 9, Казахстанаас 1, Солонгосоос 1, Япон улсаас 2, Швеэйдээс 2, Швейцариас 1, Итали улсаас 2 хүн холбогдож коронавирусийн халдварын урьдчилан сэргийлэлт, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл авсан байна” гэлээ.  

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ болон Дарханы лабораторид 147 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй. Үүнд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүн
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 19
  • Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан 58
  • Дорнод аймагт тусгаарлагдсан 7
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6
  • Нийт 95 хүний давтан шинжилгээг хийхэд халдвар илрээгүй.

Танадалтын зорилгоор 21 хүний сорьцонд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.

Дархан-УУл аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 31 жолоочид шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.

Дадлага сургуулилтад ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч ажиллаж, шуурхай удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж ажиллаж байна.

buzznews.mn