Д.Нарангэрэл: Өчигдөр 32 хүн тусгаарлалтад нэмж орсон

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 2.7 сая хүн халдвар авч, 190.000 хүн нас баржээ. 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 4774 тохиолдол бүртгэгдэж, нийт 62.000 гаруй хүн өвчлөөд байна. 42 нас барж, 555 болсон байна. Мөн Эрхүү мужид 75, Буриадад 163, Алтайд 75 хүн коронавирусийн халдвар авчээ.

Москвагийн өвчлөл 2000 гаруй тохиолдлоор буурсан байна. Гэхдээ бусад мужийн өвчлөл нэмэгдсээр байна. Хэдийгээр Москва хотын өвчлөл буурч байгаа боловч иргэдийн хөдөлгөөн, нягтралыг багасах арга хэмжээг авч байна. Үүнд

  •  Бүх дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд заавал амны хаалттай иргэнд үйлчлэх
  • Хүн хоорондын зайг 1-1.5 метр байх
  •  Дэлгүүрүүдэд ээлжлэн хуваарь гаргаж 9-10 цагийн хооронд зөвхөн 65 дээш насны ахмадуудад үйлчлэх гэх мэт хуваарь гаргасан байна.  
  • Мөн метронд хүн хоорондын зайг 1.5 метр байхыг шаардаж байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол 5000 рублиэр торгох эрх зүйн акт гаргасан байна.

Улсын 394, хувийн 30 лаборатори ажиллаж, иргэдийг оношилж байна. Лабораторид шинжилгээ хийлгэх хүмүүс цахимаар болон утсаар шинжилгээний цаг авч, хүний бөөгнөр үүсгэхгүй, хоорондоо 30-40 минутын зайтай ирэх боломжоор хангаж байна.

Бусад өвчлөл ихтэй хотуудад хүн гэрээсээ гарахдаа код хэрэглэдэг  байхаар зохицуулж байна.

Манай улсын хувьд улсын хэмжээнд ажиглалтад 958 хүн байна. 32 хүн шинээр өчигдөр ажиглалтад орсон. 291 хүн ажиглалтаас гарсан.

119 дугаарт 220 дуудлага ирсэн. Чех, Англи, Испани, Хятад, ОХУ-аас иргэд холбогдож, халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл авсан. ЭМЯ-ны веб сайтад зөвлөгөө өгөх хэсэг бий. Тийшээ орж мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

Иргэд гадуур амны хаалтгүй явж байгааг мөн анхааруулсан байна” гэлээ.

buzznews.mn